2011-05-07,
 Ширээн дээр өрөөстэй амтат жимсний үнэр таны хамарт хүрч эхлэнгүүт, бараг түүнээс ч өмнө энэ улаан алим ёстой гоё амттай байгаа даа гэж бодох мөчөөс авахуулан систем бүхлээрээ ажиллаад эхэлсэн байдаг.
  Ихэнх амьтад гуурсан хэлбэртэй хоол боловсруулах тогтолцоотой байдаг. Хоол хүнс эхлээд уг гуурсны эхлэл болох амаар орон, дараа нь түүний үргэлжлэл болох хоолой, ходоод болон бусад эрхтнүүдээр дамжин, төгсгөлд нь гуурсны нөгөө өнцөг болох анусаар гадагшилдаг. Энэхүү гурсан хэлбэр бүхий хоол боловсруулах тогтолцооны ханан дээр олон төрлийн булчин байрлах бөгөөд тэдгээр нь хоорондоо нарийн уялдаатай ажиллаж хэмнэлтэйгээр дараа дараагийн үе шат руу цааш нь дамжуулж, тэр бүрт хоол маш жижиг ширхэгүүдэд хуваагдан задарч байдаг. Ширхэг ширхгээр задарсан тэжээллэг бодисууд нь цусны эргэлтээр дамжин биеийн өнцөг булан бүрт хүргэгдэх бөгөөд үүнийг хоол хүнсийг шингээх процесс гэж ойлгож болно. Харин эдгээрээс бие махбодын шингээж чадахгүй илүүдэл бодисуудыг нь түрүүн өгүүлсэнчлэн анусаар гадагшлуулж байдаг.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax